“АНГЛИ ХЭЛНИЙ ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ”-Д АЖИЛЛАСАН СУРГАГЧ БАГШ НАР БОЛОН АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ ТӨГССӨН БАГШ НАРТ СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.3.1.6-д заасны дагуу Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн Гадаад хэлний төв, Боловсролын Ерөнхий Газар, аймгийн боловсрол шинжлэх ухааны газрууд, дүүргийн боловсролын хэлтсүүд, үндэсний хэмжээний англи хэлний сургагч багш нартай хамтран ЕБС-ийн англи хэлний багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт”-ыг энэ оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод 3 дүүрэгт, орон нутагт 18 аймагт үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж дууссан билээ.

Зуны сургалтын хөтөлбөрийг боловсруулсан доктор С.Чимэд, заах арга зүйн хувьд үнэтэй хувь нэмэр оруулсан Aleta Loftis, үндэсний сургагч багшаар ажилласан 27 сургагч багш нарт ТАЛАРХАЛ, сургалтыг амжилттай төгссөн багш нарт 3 кредит бүхий СЕРТИФИКАТ гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагт Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам үг хэлж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар сургагч багш нарт талархал, суралцагч багш нарт сертификат гардуулж ажлын амжилт хүслээ.