АНГЛИ ХЭЛНИЙ ИНСТИТУТЫН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ЖИЛИЙН “ЕХСЕL” ХӨТӨЛБӨР

“EXCEL” ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарыг чадавхжуулах, багшийн заах арга зүй болон хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.

 

EXCEL ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

  • Гадаад хэлийг хамгийн үр дүнтэй заах арга болох харилцааны (ярианы) арга дээр тулгуурласан
  • Англи хэлийг сурагчдад үр өгөөжтэй зааж сургахыг сургуулийн анги танхимд / ажлын байранд заадгаараа онцлог
  • Төрөлх англи хэлтэй багш нарын удирдлаган дор, тэдний англи хэл заах арга болон ярианы англи хэлийг сайжруулахад чиглэсэн харилцааны олон аргуудыг багтаасан зугаатай, хөдөлгөөнтэй, маш үр өгөөжтэй сургалт семинарууд
  • Англи хэлний институтын удирдагч багш нарын зүгээс EXCEL хөтөлбөрийн оролцогчдын зааж буй хичээлд сууж тэдэнд тогтмол өгөх заавар зөвлөгөө
  • Төрөлх англи хэлтэй багш нартай нэг жилийн турш харилцааны заах арга зүй ба англи хэлний ярианы ур чадвараа сайжруулах боломж

Англи хэлний сургалтын чанар, стандартад нийцсан EXCEL сургалтаар олж авах заах арга, ур чадварууд нь таны болон таны сурагчдын хэл сурах үйл явцыг идэвхжүүлж, сонирхолтой болгоход чухал ач холбогдолтой юм.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

34 долоо хоногийн заах арга зүйн – 2 цагийн сургалт 68 цаг
35 долоо хоногийн нүүр тулсан ярилцлагын цаг (оюутан тус бүрийн унаган англи хэлтэй зааварлагч багштай ярилцах 40 минут) 23 цаг
34 долоо хоногийн өргөн цар хүрээ бүхий гэрийн даалгавар (заах арга зүйн ном судлах, заах арга зүйг анги танхимд хэрэгжүүлэх, CD сонсох, уран зохиолын ном унших болон зохион бичлэг бичих даалгаврууд 170 цаг
Төоөлх англи хэлтэй зааварлагч багшаар ажиглуулсан 5 нээлттэй хичээл болон хичээлийн төлөвлөгөө гаргах  
3 долоо хоногийн бүтэн өдрийн англи хэлний зуны олимпиад
▪ Зуны сургалтаас шалгарсан оюутнуудад зориулсан
вакуум сургалттай Олимпын хотхоны нэг долоо хоногийн
нэмэлт сургалт (24 цаг- 5 өдөр)
78 цаг
Англи хэлний сургалтын нийт цаг 344 цаг

АНУ болон Канад улсаас ирсэн багш нар Зуны олимпиадад багшлах ба энэхүү эрчимжүүлсэн сургалт нь нэг сарын хугацаанд вакуумжуулсан хэлбэрээр явагдаж сургалтын эцэст амжилттай суралцсан 3 багш тусгай шагналыг гардан авдаг.

“EXCEL” хөтөлбөрийн оролцогч багш нар дараах зүйлсийг нарийвчлан судлах болно:

  • Суралцагч төвтэй хичээл
  • Хичээл төлөвлөлт
  • Англи хэлээр хичээл заах
  • Хичээлийг үр дүнтэй удирдан зохион байгуулах
  • харилцаанд суурилсан дүрэм заах арга
  • Хичээлд хэрэглэгдэх төрөл бүрийн хөгжөөнт аргууд
  • Суралцагчдыг хэрхэн идэвхжүүлэх
  • Багаар ажиллах аргыг идэвхтэй ашиглах

Тус хөтөлбөр нь хичээлийн жилийн турш буюу 9 сараас дараа жилийн 6 сар хүртэл нийт 9 сар явагдах бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд зуны олимпиадад хамрагдсанаар хөтөлбөр дуусна.

EXCEL хөтөлбөрт хамрагдсан багш нар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар болон Англи хэлний институтын хамтарсан англи хэл заах арга зүйгээр мэргэжил дээшлүүлсэн сертификатыг гардан авах болно.