ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2022.07.18

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуульд бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа  II-V ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гарын авлага, дасгал ажлын дэвтрийн эх бэлтгэх, хэвлэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Захиалагч нь шаардлагад нийцсэн бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн үнийн санал ирүүлсэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулна.

Шалгарсан нийлүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш 45 хоногт багтаан үнийн саналд тусгасан бүтээгдэхүүнийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгнө. Үнийн санал авах материалыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

Үнийн санал, барааны техникийн тодорхойлолт бүхий битүүмжилсэн материалыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Дотоодын давуу эрх үүсэх эсэх: Үгүй

Нээлттэй оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 16 цаг 30 минутад нээнэ.

Сонирхогч этгээд энд дарж авах бөгөөд үнийн санал болон техникийн тодорхойлолтын талаар тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар хүлээн авч болно.

 

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө -10А

Багшийн хөгжлийн ордон III давхарт 304 тоот

Холбогдох утас: 70123046