“ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарласан, 2022 оны IX сард болох “ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Хувьсаж буй боловсрол” (transforming education) сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ) манлайлан НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (БСШУБ)-ын дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн 2 дугаар салбар хэлэлцүүлэг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн хурлын танхимд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр амжиттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, залуучуудын 200 гаруй төлөөлөл 5 сэдвийн хүрээнд танхим болон цахим хэлбэрээр оролцож, ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, ТХЗ-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого чиглэл, арга замыг тодорхойлоход санал бодлоо солилцлоо.

3 дугаар салбар хэлэлцүүлэг 6 дугаар сарын 24-ний өдөр хүүхдийн үндэсний чуулганд оролцогчдын дунд болох юм.